Налайх дүүргийн Боловсролын хэлтэс

109-р бага сургууль


 
Багш нарын дунд “Бүтээлч чадвар-2017”, “Том ном” бүтээх уралдаан зохион байгууллаа
Налайх дүүргийн 109 дүгээр бага сургууль нь 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын чанарыг сайжруулах, сургалтын стандартын агуулгыг эзэмшүүлэхэд багшийг чадваржуулах, заах арга зүй, ур чадварыг нь сайжруулах зорилт тавин олон ажлыг төлөвлөн зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд багш нарын дунд бага ангийн багшийн мэргэжлийн ур чадварыг харуулах, чадваржуулах, сэтгэх чадварыг хөгжүүлэх зорилготой “Бүтээлч чадвар-2017” уралдааныг зохион байгууллаа. Багшийн хувийн ур чадварыг харуулж өөрийнхөө амжилт ололтыг танилцуулах, мэргэжлийн ур чадварыг харуулсан хичээнгүй сайхнаар бичих, монгол бичгээр бичих, хөрвүүлэх, бичмэл дармал хэлбэрээр бичих ажлыг, бүтээх ур чадварыг харуулсан зурах, хайчлах, наамал, нугалбар нугалах, сэтгэлгээний ур чадварыг харахаар шүлэг зохиох, уран гоёор бичих, бүтээлийг зохиомжлох, чимэглэх зэрэг ажлуудыг хийж уралдлаа. Уралдаанд 14 багш оролцож тус бүрдээ бүтээл гаргалаа. Мөн сурагчдад сургалтын стандартыг эзэмшүүлэх, мэдлэгийг хялбар арга замаар ойлгуулах зорилгоор багш нарын дунд “Том ном” бүтээх уралдаан зарлаж 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Багш тус бүр 1-5 дугаар ангийн Монгол хэл, Математик, Хүн ба орчин хичээлийн агуулгыг багтаасан сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон, хүүхдийн сонирхол татахуйц өвөрмөц загвар дизайн бүхий 14 ширхэг том ном бүтээсэн нь хичээлийг үр дүнтэй зохион байгуулахад онцгой ач холбогдолтой бүтээлч ажил болж чадлаа
2017 оны 09 сарын 28. 09:33
 
 
Хүүхдийн автобус техникийн үзлэгт хамруулах удирдамж
2020-02-03 14:40
Мэдээлэл зүйн багш нараас авч байгаа судалгаа.
2020-02-01 11:22
Тэтгэвэрт гарсан багш нарыг ажиллуулах зөвлөмж
2020-01-31 14:49
Номын санч нарт: Сургуулиудад хүргэгдсэн түрээсийн сурах бичгийн багцын тоо болон эргэлтийн санд шилжүүлэх төлбөрийн хэмжээг мэйлээр явуулсан. Шийт 3 дээрх маягтын дагуу түрээсийн орлогын талаарх мэдээг 01/30 дотор ирүүлнэ үү.
2020-01-27 11:10
Улсын мэргэжлийн хяналтаас гаргасан мэдэгдлийг хүргүүлж байна. Хэрэгжилтийг хангаж ажиллана уу?. Хяналт, шалгалт хийгдэх хугацааг тухайн үед нь зарлана.
2020-01-23 11:13
01/24-ны 14 цагт сургалтын менежерүүд Голомт ЦС дээр А/156 журмын сургалттай.
2020-01-23 09:50
Амжилтын гараа уралдаан зохион байгуулах чиглэл
2020-01-22 09:35
Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн маргааш 01/22-ны 15 цагт Боловсролын хэлтсийн 309 өрөөнд /Номын сан/ зохион байгуулагдана.
2020-01-21 10:22
Томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаатай холбогдуулан сурагчдын амралтын хугацааг сунгах тухай саналаа Эрүүл мэндийн яамнаас БСШУСЯ-нд хүргүүлсний дагуу амралтыг сунгах шийдвэр гаргаж, хичээл нэгдүгээр сарын 20-ны даваа гарагт эхлэхээр боллоо
2020-01-06 11:45
Боловсролын баримт бичиг тулгах ажлын хэсгийн 09:00 цагийн хурал түр хугацаагаар хойшилсон тул та бүхэн бэлтгэл ажлаа хангаж байна уу.
2019-06-06 09:36
СУРГАЛТЫН ЗАР:
2019-01-15 12:15
Туслах багш нарын сургалт 2017 оны 06 дугаар сарын 02-10-ны өдрүүдэд БЗД-ийн 122 дугаар цэцэрлэгт зохион байгуулагдана.
2017-05-26 15:07
Цэцэрлэгийн удирдлага, багш нарын дунд "Зуны сургалт" явагдана. Сонирхоорой.
2017-05-26 14:49
Эхний жилдээ ажиллаж байгаа багш нарын сургалт 2017,05,25-ны өдөр болно.
2017-05-19 14:53
Сургалтын менежерүүдэд зориулсан сургалтын хуваарь
2017-05-16 14:36
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр 9-р ангийн сурагчдад зориулсан гарын авлага хүлээн авах тухай.
2017-05-04 11:48
МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН МАТЕРИАЛЫГ ЦАХИМААР АВНА
2017-05-04 11:30
СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД
2017-05-04 11:23
Гэр бүлд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зайны сургалтын гарын авлагын багц” боловсруулах ажлын хүрээнд хийгдсэн “БЯЦХАН ЦОХ” сэтгүүлийн тусгай дугаарыг гардуулах үйл ажиллагааны удирдамж
2017-04-11 11:41
2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цагт дүүргийн цагдаагийн хэлтэст нийгмийн ажилтнууд, арга зүйч нар хуралтай.
2017-04-06 14:30
 
  • өнөөдөр43
  • өчигдөр280
  • нийт458901