Налайх дүүргийн засаг даргын “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх тухай” 01 тоот албан даалгаврын хэрэгжилт сайн явагдаж байна.
Налайх дүүргийн засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх тухай” 01 тоот албан даалгаврын хүрээнд 3 удаагийн бүх нийтийн цэвэрлэгээнд 25-30 ажилтан оролцож, цэцэрлэгийн орчны 50 м газар, урд зам, 2 талын явган хүний зам, машины зогсоол зэрэг газрын хогийг цэвэрлэлээ. Цэцэрлэгийн ногоон байгууламжын хатсан өвсийг цэвэрлэлээ. Мөн хуваарьт газар болох Петровисын хажуугийн жалганаас уруудан 500 м талбайн цасан доороос гарсан хогийг цэвэрлэн нийт 40 шуудай хогийг ачуулан, тухай бүрт нь илтгэх хуудсыг хүргүүлэн ажиллалаа. Мөн 04 дүгээр сарын 15-ны өдрийн нэгдсэн цэвэрлэгээнд 4-р зөрлөгийн зам дагуу 2 км газрын хогийг цэвэрлэн нийт 36 шуудай хогийг ачууллаа.
2017 оны 04 сарын 24. 18:04