Налайх дүүргийн Боловсролын хэлтэс

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД “ХОТЫН СОЁЛ” МЭДЭЭЛЛИЙН ЦАГТАЙ БОЛЛОО


2020-01-18 11:41:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Хотын соёл” мэдээллийн цагийг 2019-2020 оны хичээлийн жилийн 3 дугаар улирлаас эхлэн нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС, цэцэрлэгүүдэд зохион байгуулахаар болж Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/27 дугаар захирамж батлагдан гарсан.
Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/161 дугаар тушаалын хавсралтаар “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгмийн хариуцлагатай иргэн болох, хотын соёлыг түгээх чиглэл”-ээр “Хотын соёл” мэдээллийн цаг арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулагдаж, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Боловсролын хүрээлэнгийн захирал, эрдэм шинжилгээний ажилтнуудтай нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, “Хотын соёл” мэдээллийн цагийг анги, бүлэг тус бүрт зохион байгуулах мэдээллийн сэдэв, агуулгын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцсон.
Тус захирамжийн дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд “Хотын соёл” мэдээллийн цагийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулах чиглэлийг өгч, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Мэдээллийн цагийг сургуулийн өмнөх боловсрол, бага, суурь, ахлах гэсэн 4 чиглэлээр хүүхдийн нас бие, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн сэдэвчлэн 15 долоо хоногт нийцүүлэн боловсрууллаа. Үүнд: СӨБ /4-5 нас/ 15, ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар анги тус бүрт 15, нийт 195 танилцуулга мэдээллийг боловсруулсан.
“Хотын соёл” мэдээллийн цагтай болсноор хүүхэд бүр, сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвийн орчин болон олон нийтийн газарт биеэ зөв боловсон авч явах соёлд тасралтгүй суралцах боломж өргөжинө.
Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд nd.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
Хүүхдийн автобус техникийн үзлэгт хамруулах удирдамж
2020-02-03 14:40
Мэдээлэл зүйн багш нараас авч байгаа судалгаа.
2020-02-01 11:22
Тэтгэвэрт гарсан багш нарыг ажиллуулах зөвлөмж
2020-01-31 14:49
Номын санч нарт: Сургуулиудад хүргэгдсэн түрээсийн сурах бичгийн багцын тоо болон эргэлтийн санд шилжүүлэх төлбөрийн хэмжээг мэйлээр явуулсан. Шийт 3 дээрх маягтын дагуу түрээсийн орлогын талаарх мэдээг 01/30 дотор ирүүлнэ үү.
2020-01-27 11:10
Улсын мэргэжлийн хяналтаас гаргасан мэдэгдлийг хүргүүлж байна. Хэрэгжилтийг хангаж ажиллана уу?. Хяналт, шалгалт хийгдэх хугацааг тухайн үед нь зарлана.
2020-01-23 11:13
01/24-ны 14 цагт сургалтын менежерүүд Голомт ЦС дээр А/156 журмын сургалттай.
2020-01-23 09:50
Амжилтын гараа уралдаан зохион байгуулах чиглэл
2020-01-22 09:35
Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн маргааш 01/22-ны 15 цагт Боловсролын хэлтсийн 309 өрөөнд /Номын сан/ зохион байгуулагдана.
2020-01-21 10:22
Томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаатай холбогдуулан сурагчдын амралтын хугацааг сунгах тухай саналаа Эрүүл мэндийн яамнаас БСШУСЯ-нд хүргүүлсний дагуу амралтыг сунгах шийдвэр гаргаж, хичээл нэгдүгээр сарын 20-ны даваа гарагт эхлэхээр боллоо
2020-01-06 11:45
Боловсролын баримт бичиг тулгах ажлын хэсгийн 09:00 цагийн хурал түр хугацаагаар хойшилсон тул та бүхэн бэлтгэл ажлаа хангаж байна уу.
2019-06-06 09:36
СУРГАЛТЫН ЗАР:
2019-01-15 12:15
Туслах багш нарын сургалт 2017 оны 06 дугаар сарын 02-10-ны өдрүүдэд БЗД-ийн 122 дугаар цэцэрлэгт зохион байгуулагдана.
2017-05-26 15:07
Цэцэрлэгийн удирдлага, багш нарын дунд "Зуны сургалт" явагдана. Сонирхоорой.
2017-05-26 14:49
Эхний жилдээ ажиллаж байгаа багш нарын сургалт 2017,05,25-ны өдөр болно.
2017-05-19 14:53
Сургалтын менежерүүдэд зориулсан сургалтын хуваарь
2017-05-16 14:36
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр 9-р ангийн сурагчдад зориулсан гарын авлага хүлээн авах тухай.
2017-05-04 11:48
МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН МАТЕРИАЛЫГ ЦАХИМААР АВНА
2017-05-04 11:30
СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД
2017-05-04 11:23
Гэр бүлд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зайны сургалтын гарын авлагын багц” боловсруулах ажлын хүрээнд хийгдсэн “БЯЦХАН ЦОХ” сэтгүүлийн тусгай дугаарыг гардуулах үйл ажиллагааны удирдамж
2017-04-11 11:41
2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цагт дүүргийн цагдаагийн хэлтэст нийгмийн ажилтнууд, арга зүйч нар хуралтай.
2017-04-06 14:30
 
  • өнөөдөр132
  • өчигдөр205
  • нийт481287