Налайх дүүргийн Боловсролын хэлтэс

таницуулга


2017-02-15 15:06:44

НАЛАЙХ ДҮҮРГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 23 ДУГААР

 ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

 

 

Налайх дүүргийн 23 дугаар цэцэрлэг нь анх 1957 онд олны нэрлэж заншсанаар Шар цэцэрлэг буюу 1 дүгээр цэцэрлэг нэртэйгээр уурхайчдын үр хүүхдийг 24 цагаар сургуулийн өмнөх боловсролд хамруулж анхны цэцэрлэгийн суурь тавигдсан түүхтэй.

Бага насны  хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход  60 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж 2010 онд дүүрэгт анх удаа “Улсын тэргүүний цэцэрлэг” хэмээх хүндэтэй алдрыг хүртсэн нь түүхэнд бичигдэх боломжийг нээсэн.  Тус цэцэрлэг нь 60 жилийн хугацаанд  нийт 18660 гаруй хүүхдийг сургуульд бэлтгэж эцэг эх гэр бүлд дэмжлэг үзүүлж ажилласан.

Нийт 8 бүлэгт 2-5 насны 320 хүүхэд хувилбарт сургалтанд 70 хүүхэд нийт 390 хүүхэд хүлээн авч сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлдэг. Нийт 38 багш ажиллагсадтай 100% мэргэжлийн багшаар хангагдсан. Үүнээс 82% мэргэжлийн зэрэгтэй багш ажилладаг. 

Тус цэцэрлэг нь Боловсролын шинэчлэлд тулгуурлан цогц төлөвлөгөөг боловсруулж хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэхэд санаачлагатай ажиллаж сүүлийн 56 жилд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран багш нарын боловсрол мэдлэгийг дээшлүүлэх сургалт, хүүхэд төвт үйл ажиллагааны орчны тохижилт сургалтын хэрэглэгдэхүүн, бие бялдарын танхим байгуулах гадна тоглоомын талбайг тохижуулах гэр бүлэг шинээр байгуулж ус раиун цэврийн байгууламжийг холбох зэрэг ажлуудыг дэмжүүлэх нийт 624,183,856 төгрөгийн бодит үр дүнд хүрсэн хөрөнгө оруулалтыг татан оруулж боловсролын үйлчилгээг нэмэгдүүлж стандартын түвшинд хүргэхэд бүтээлчээр ажиллаж чадсан

Дүүргийн алслагдсан хороо болох 4-р хорооны хичээлийн 2-р байрны гадна НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр гэр бүлэг шинээр нээж, өмнө нь  цэцэрлэгт огт хамрагдаж байгаагүй зорилтот бүлгийн 30 хүүхдийг шинээр цэцэрлэгт хамруулсанаар хамран сургалт 11%-р нэмэгдэж, эрүүл ахуй ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдвэрлэсэн гэр цэцэрлэгийн загвар цэцэрлэгийг бий болгосон.

Багш нар сургалтыг 80%-ийг цахимжуулан хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг явуулж тоглоомын аргаар хүүхдэд чанартай хүртээмжтэй хүргэж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, хүүхэд хүүхдээсээ суралцах үйлийг дэмжин чиглүүлж ажилласнаар нийт суралцагсдын 82.3%-ийг хөгжүүлж чадсан.

“Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд өөрийн үнэлгээг анх удаа шинэ түвшинд эцэг эх, багш, удирдах ажилтан, хамт олны гэсэн 4 үндсэн чиглэлээр 2 удаа үнэлгээ хийж нийт 64 асуудлыг жагсаан нэн тэргүүнд шийдвэрлэх 16 ажил, 9 саналыг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж ажилласнаар жилийн мониторинг болон өөрийн үнэлгээг 94.3%-тай үнэлэгдсэн.

М.Күмысай нь ”Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн хичээл  үйл  ажиллагаа”-нд  “Өндөг” сэдэвт үйл ажиллагааг явуулж дүүргээс шалгаран  нийслэлд амжилттай оролцож  хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх “Цөм” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн,   тэргүүн туршлагаа үндэсний түвшинд дэлгэрүүлж “Зорилгоо хангасан хамгийн сайн төлөвлөлттэй багш”-аар тодорсон  амжилт үзүүлсэн.

            Тус цэцэрлэгт Монгол Улсын гавьяат багш Ц.Тунгалаг, “Алтан гадас” одонт багш Ч.Оюунчимэг, З.Чанцалням, Хөдөлмөрийн хүндэт медиальт багш Д.Төмөрбаатар,  ажилтан Э.Солонго, Боловсролын тэргүүний ажилтан Н.Сүнжидмаа, Ч.Оюун, М.Мөнхтуяа, Ц.Туулмаа болон залуу багш М.Күмысай М.Болор-Эрдэнэ нарын шилдэг тэргүүний багш нар ажиллаж байна.

Цэцэрлэгийн уриа:  Хүүхэд нэг бүрийг хөгжүүлье

 Цэцэрлэгийн үзэл баримтлал: Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд, баяр баясгалантай, тоглох явцдаа хөгжинө.

Цэцэрлэгийн зорилго:  Хүүхэд бүрийн хэрэгцээ сонирхолд нь нийцүүлэн хөгжүүлэх, тэдний өөрийгөө бүрэн дүүрэн  илэрхийлэх,бусдаар хүндэтгүүлэх болон өөрийгөө хүндэтгэх, бусдаар хайрлуулах, аюулгүй байдлаа хангах  хэрэгцээнүүдийг ханган ажиллаж  хүүхдийг хөгжүүлнэ.

 

 Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд  хийгдэж байгаа ажил

“Гэр бүлэг”-ийг нийслэлийн загвар цэцэрлэгийн хэмжээнд хүргэсэн. НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар 4 дүгээр хороонд байршилтай хичээлийн 2 дугаар байрны гадна гэр цэцэрлэгийн ариун цэвэр эрүүл ахуйн байгууламжийг шинээр холбон ашиглалтанд оруулж, гэр цэцэрлэгт үүдний таамбар барих ажлыг санаачлан бага насны хүүхдийг гэр бүлэгт суралцах орчин үеийн шаардлага хангасан гэр цэцэрлэгийн загвар орчинг бий болгосон.

 

Цэцэрлэгийн онцлог давуу тал: 2013 оноос эхэлж “Эцэг эхтэй харилцах дэвтэр”-ийг эцэг эхчүүдтэй ярилцаж зөвшилцөн өөрийн цэцэрлэгийн онцлог үйл ажиллагаанд тулгуурлан 370 ширхэгийн шинээр хэвлүүлж 367 эцэг эх гэр бүлд хүргэж хүүхдийг бага наснаас нь эхлэн хөгжлийн түүхийг нь гэр бүлийн гишүүдтэй хамтран бичилцэх түүхэн боломжийг дүүрэгтээ анх удаа санаачлан ажилласнаар эцэг эх, багш, цэцэрлэг хамт олны үйл ажиллагаанд бодит хувь оруулсан бүтээлч ажлын нэг болсон.

            Солонгос багш КОИКА олон улсын байгууллагаас сайн дурын багш Хэ Үн 2 жилийн хугацаатай хамтран ажилласан.  

 

Өөрийн үнэлгээ:

“Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд өөрийн үнэлгээг анх удаа шинэ түвшинд эцэг эх, багш, удирдах ажилтан, хамт олны гэсэн 4 үндсэн чиглэлээр 2 удаа үнэлгээ хийж нийт 64 асуудлыг жагсаан нэн тэргүүнд шийдвэрлэх 16 ажил, 9 саналыг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж ажилласнаар жилийн мониторинг болон өөрийн үнэлгээг 94.3%-тай үнэлэгдсэн.

Цэцэрлэгийн өөрийн үнэлгээний үр дүн нь үйлчилгээний чанар хүртээмж цэцэрлэгийн хүүхдэд ээлтэй байдлаар хөгжүүлэхийн тулд зорилго зорилтоо хэрхэн тодорхойлж, ямар үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэх шаардлагатай, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь орон нутгийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд үр өгөөжтэй байгаа эсэх, туршлага сургамждаа тулгуурлан үйл ажиллагааны явцад хэрхэн засаж сайжруулах, ажлын эрч хүчийг зөв тооцоолох, арга хэлбэрээ хэрхэн өөрчлөх зэрэг олон асуудлын гол цөм болж үнэлгээ хийгдлээ.

Үнэлгээний тусламжтайгаар цэцэрлэгт гарсан ахиц өөрчлөлт, ололт амжилт, бэрхшээл хүндрэлээ тодорхойлж, бага насны хүүхдийн суралцах хөгжих үйл явцын чанарыг сайжруулах оновчтой бодлого хөтөлбөр боловсруулж, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, ажлыг сайжруулах шинэчлэх, алхам алхамаар урагшлах шинэ гарц боломжийг гаргаж төлөвлөлтийг бодит хийх нөхцлийг бүрдүүлсэн.

Хэдийгээр үнэлгээ дангаараа асуудлыг шийдвэрлэх арга, хэрэглүүр болж чадахгүй ч   нөхцөл байдалд нөлөөлж буй шалтгаан, үр дагаврыг судлан шинжлэх үйл явц учраас ажлыг сайжруулах, шинэчлэх боломж олгосноороо ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Хүүхдэд ээлтэй цэцэрлэг өөрийн үнэлгээг ажлын багтай хамтран, цэцэрлэгийн хүүхдэд ээлтэй байдлыг үнэлсэн 12 асуудлын 185 асуулгаар үнэлгээг давхардсан тоогоор 13331 төлөөлөл оролцож чиглэл бүрээр санал зөвлөмж өгснийг нэг бүрчлэн судалж хичээлийн жилд өөрчлөх шаардлагатай 10 асуудлыг гаргаж эрэмблэн сонголт хийсэн.

 

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд nd.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
Хүүхдийн автобус техникийн үзлэгт хамруулах удирдамж
2020-02-03 14:40
Мэдээлэл зүйн багш нараас авч байгаа судалгаа.
2020-02-01 11:22
Тэтгэвэрт гарсан багш нарыг ажиллуулах зөвлөмж
2020-01-31 14:49
Номын санч нарт: Сургуулиудад хүргэгдсэн түрээсийн сурах бичгийн багцын тоо болон эргэлтийн санд шилжүүлэх төлбөрийн хэмжээг мэйлээр явуулсан. Шийт 3 дээрх маягтын дагуу түрээсийн орлогын талаарх мэдээг 01/30 дотор ирүүлнэ үү.
2020-01-27 11:10
Улсын мэргэжлийн хяналтаас гаргасан мэдэгдлийг хүргүүлж байна. Хэрэгжилтийг хангаж ажиллана уу?. Хяналт, шалгалт хийгдэх хугацааг тухайн үед нь зарлана.
2020-01-23 11:13
01/24-ны 14 цагт сургалтын менежерүүд Голомт ЦС дээр А/156 журмын сургалттай.
2020-01-23 09:50
Амжилтын гараа уралдаан зохион байгуулах чиглэл
2020-01-22 09:35
Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн маргааш 01/22-ны 15 цагт Боловсролын хэлтсийн 309 өрөөнд /Номын сан/ зохион байгуулагдана.
2020-01-21 10:22
Томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаатай холбогдуулан сурагчдын амралтын хугацааг сунгах тухай саналаа Эрүүл мэндийн яамнаас БСШУСЯ-нд хүргүүлсний дагуу амралтыг сунгах шийдвэр гаргаж, хичээл нэгдүгээр сарын 20-ны даваа гарагт эхлэхээр боллоо
2020-01-06 11:45
Боловсролын баримт бичиг тулгах ажлын хэсгийн 09:00 цагийн хурал түр хугацаагаар хойшилсон тул та бүхэн бэлтгэл ажлаа хангаж байна уу.
2019-06-06 09:36
СУРГАЛТЫН ЗАР:
2019-01-15 12:15
Туслах багш нарын сургалт 2017 оны 06 дугаар сарын 02-10-ны өдрүүдэд БЗД-ийн 122 дугаар цэцэрлэгт зохион байгуулагдана.
2017-05-26 15:07
Цэцэрлэгийн удирдлага, багш нарын дунд "Зуны сургалт" явагдана. Сонирхоорой.
2017-05-26 14:49
Эхний жилдээ ажиллаж байгаа багш нарын сургалт 2017,05,25-ны өдөр болно.
2017-05-19 14:53
Сургалтын менежерүүдэд зориулсан сургалтын хуваарь
2017-05-16 14:36
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр 9-р ангийн сурагчдад зориулсан гарын авлага хүлээн авах тухай.
2017-05-04 11:48
МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН МАТЕРИАЛЫГ ЦАХИМААР АВНА
2017-05-04 11:30
СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД
2017-05-04 11:23
Гэр бүлд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зайны сургалтын гарын авлагын багц” боловсруулах ажлын хүрээнд хийгдсэн “БЯЦХАН ЦОХ” сэтгүүлийн тусгай дугаарыг гардуулах үйл ажиллагааны удирдамж
2017-04-11 11:41
2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цагт дүүргийн цагдаагийн хэлтэст нийгмийн ажилтнууд, арга зүйч нар хуралтай.
2017-04-06 14:30
 
  • өнөөдөр28
  • өчигдөр153
  • нийт508942