Налайх дүүргийн Боловсролын хэлтэс

Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын сайжруулсан хөтөлбөр /2019-2020 оны хичээлийн жил/


2019-09-06 09:51:21

 Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн хөгжүүлж ирсэн билээ. Сургалтын хөтөлбөрийг 1921 оноос 1940 он хүртэл 20 жилийн, 1940-1998 онд 10 жилийн, 1998-2014 онд дундажаар 4 жилийн давтамжтайгаар шинэчилж иржээ. Одоо мөрдөж байгаа бага боловсролын сургалтын хөтөлбөрийг 2014, суурь боловсролын хөтөлбөрийг 2015, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг 2016 оноос батлан хэрэгжүүлж байна. 

Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, хөгжүүлж ирсэн түүхэн практикаас авч үзэхэд дэлхийн чиг хандлага, манай орны бодит түүхэн шаардлагаар сургалтын хөтөлбөрийг үе үе шинэчилж ирсэн боловч аль нэг хөтөлбөрийг судалгааны үр дүн үндэслэн хэрэгжих явцад нь сайжруулалт (update) хийж, хэрэгжилтийг дэмжсэн тохиолдол байхгүй тул энэ удаагийн ажил нь хөтөлбөрт сайжруулалт хийсэн анхны туршлага гэж үзэх боломжтой.

Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтыг агуулгын давхардлыг арилгах, залгамж холбоог тодорхой болгох, хүндрэлийг арилгах, суралцах үйлийн тоог цөөлж багтаамжийг багасгах, суралцагчийн эзэмших мэдлэг, чадварын илэрхийлэл болсон суралцахуйн зорилтын томьёоллыг онол арга зүйн шаардлагад нийцүүлэн засах, шинээр томьёолох зэрэг арга замаар хийсэн. 

Бага боловсролын бүх судлагдахууны сургалтын хөтөлбөрийн агуулгыг нийт 1242 суралцахуйн зорилтоор тодорхойлж байсан бол сайжруулсан сургалтын хөтөлбөрт 755 болж дунджаар 35.5% буурсан байна. Энэ мэтчилэн суурь боловсрол 8.7%, бүрэн дунд боловсрол 9.2%-аар агуулга тус тус буурсан байна. Энэ баримт бол зөвхөн тоон өөрчлөлт юм. 

Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтын гол асуудал нь чанарын сайжруулалт юм. Чанарын сайжруулалтыг агуулга дахь суралцахуйн зорилтын үндсэн шаардлага болсон төрх байдал /гүйцэтгэл, нөхцөл, шалгуур/-ыг тодорхой болгох замаар хэрэгжүүлсэн. 

Мөн энэ удаагийн сайжруулалт нь зөвхөн сургалтын хөтөлбөрийн агуулга төдийгүй зорилго, зорилт, үнэлгээний арга зүйг сайжруулсан. Тухайлбал, бага, суурь боловсролын үнэлгээний зорилт, шалгуур, жинг тодорхойлж хөтөлбөрт тусгаж өгсөн.

Бага боловсролын сургалтын сайжруулсан хөтөлбөр татах бол энд дарна уу.
Суур боловсролын сургалтын сайжруулсан хөтөлбөр татах бол энд дарна уу.
Бүрэн дунд боловсролын сургалтын сайжруулсан хөтөлбөр татах бол энд дарна уу.

Хичээл бүрийн суралцахуйн удирдамжийг энд дарж үзнэ үү.
Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд nd.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
Хүүхдийн автобус техникийн үзлэгт хамруулах удирдамж
2020-02-03 14:40
Мэдээлэл зүйн багш нараас авч байгаа судалгаа.
2020-02-01 11:22
Тэтгэвэрт гарсан багш нарыг ажиллуулах зөвлөмж
2020-01-31 14:49
Номын санч нарт: Сургуулиудад хүргэгдсэн түрээсийн сурах бичгийн багцын тоо болон эргэлтийн санд шилжүүлэх төлбөрийн хэмжээг мэйлээр явуулсан. Шийт 3 дээрх маягтын дагуу түрээсийн орлогын талаарх мэдээг 01/30 дотор ирүүлнэ үү.
2020-01-27 11:10
Улсын мэргэжлийн хяналтаас гаргасан мэдэгдлийг хүргүүлж байна. Хэрэгжилтийг хангаж ажиллана уу?. Хяналт, шалгалт хийгдэх хугацааг тухайн үед нь зарлана.
2020-01-23 11:13
01/24-ны 14 цагт сургалтын менежерүүд Голомт ЦС дээр А/156 журмын сургалттай.
2020-01-23 09:50
Амжилтын гараа уралдаан зохион байгуулах чиглэл
2020-01-22 09:35
Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн маргааш 01/22-ны 15 цагт Боловсролын хэлтсийн 309 өрөөнд /Номын сан/ зохион байгуулагдана.
2020-01-21 10:22
Томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаатай холбогдуулан сурагчдын амралтын хугацааг сунгах тухай саналаа Эрүүл мэндийн яамнаас БСШУСЯ-нд хүргүүлсний дагуу амралтыг сунгах шийдвэр гаргаж, хичээл нэгдүгээр сарын 20-ны даваа гарагт эхлэхээр боллоо
2020-01-06 11:45
Боловсролын баримт бичиг тулгах ажлын хэсгийн 09:00 цагийн хурал түр хугацаагаар хойшилсон тул та бүхэн бэлтгэл ажлаа хангаж байна уу.
2019-06-06 09:36
СУРГАЛТЫН ЗАР:
2019-01-15 12:15
Туслах багш нарын сургалт 2017 оны 06 дугаар сарын 02-10-ны өдрүүдэд БЗД-ийн 122 дугаар цэцэрлэгт зохион байгуулагдана.
2017-05-26 15:07
Цэцэрлэгийн удирдлага, багш нарын дунд "Зуны сургалт" явагдана. Сонирхоорой.
2017-05-26 14:49
Эхний жилдээ ажиллаж байгаа багш нарын сургалт 2017,05,25-ны өдөр болно.
2017-05-19 14:53
Сургалтын менежерүүдэд зориулсан сургалтын хуваарь
2017-05-16 14:36
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр 9-р ангийн сурагчдад зориулсан гарын авлага хүлээн авах тухай.
2017-05-04 11:48
МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН МАТЕРИАЛЫГ ЦАХИМААР АВНА
2017-05-04 11:30
СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД
2017-05-04 11:23
Гэр бүлд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зайны сургалтын гарын авлагын багц” боловсруулах ажлын хүрээнд хийгдсэн “БЯЦХАН ЦОХ” сэтгүүлийн тусгай дугаарыг гардуулах үйл ажиллагааны удирдамж
2017-04-11 11:41
2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цагт дүүргийн цагдаагийн хэлтэст нийгмийн ажилтнууд, арга зүйч нар хуралтай.
2017-04-06 14:30
 
  • өнөөдөр59
  • өчигдөр280
  • нийт458917