Налайх дүүргийн Боловсролын хэлтэс

Энэ хичээлийн жилд ашиглагдах сурах бичгийн жагсаалт


2019-08-22 14:39:21

Татаж авах бол энд дарна уу.

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын сурах бичгийг 100 хувиар, дунд ахлах ангийн сурагчдын сурах бичгийг 40 хувиар сургуулийн номын сангаар дамжуулан төрөөс хангах шийдвэр хэрэгжиж байна.

 

Хүүхдийн тооны өсөлт, сурах бичгийн элэгдэл хорогдолтой холбоотойгоор төрөөс тогтоосон хувь хэмжээг тогтвортой хадгалахын тулд сурах бичгийг дахин хэвлэж нөхөн хангах ажлыг жил бүр хийдэг.

 

Дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь номын худалдаанаас сурах бичгээ худалдан авахаар зохицуулагдсан боловч хэрэглэгч бүрт хүрч чадахуйц номын худалдааны тогтолцоо бүрдээгүй, сурах бичгийн борлуулалт болон худалдан авалт хангалттай төвшинд хүрэхгүй байна.

 

Иймээс 2010-2014 онд хот хөдөөгийн 490 гаруй сургуульд хэрэгжүүлж туршсан сурах бичиг хангамжийн үр ашигтай загвар болох сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээг 2019-2020 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

 

Төрөөс сурах бичгээр хангагдахгүй байгаа дунд, ахлах ангийн сурагчид  сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээнд 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн хамрагдах тул сурах бичиг худалдан авах шаардлага гарахгүй.

 

Энэхүү үйлчилгээнд хамрагдсанаар сурагч тухайн хичээлийн жилд хэрэглэх бүх сурах бичгийг худалдаж авах үнийн 35-40 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр төлөн сургуулийн номын сангаас сурах бичгээ багцаар нь авч хэрэглээд хичээлийн жилийн төгсгөлд буцааж өгнө.

 

Сурах бичиг ашигласны төлбөр нь сурах бичгийн эргэлтийн хөрөнгийн дансанд төвлөрч сурах бичгийг дахин хэвлэх, нөхөн хангахад зарцуулагдана.

......... ооо ..........

 

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд nd.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
СУРГАЛТЫН ЗАР:
2019-01-15 12:15
Боловсролын баримт бичиг тулгах ажлын хэсгийн 09:00 цагийн хурал түр хугацаагаар хойшилсон тул та бүхэн бэлтгэл ажлаа хангаж байна уу.
2017-06-06 09:36
Туслах багш нарын сургалт 2017 оны 06 дугаар сарын 02-10-ны өдрүүдэд БЗД-ийн 122 дугаар цэцэрлэгт зохион байгуулагдана.
2017-05-26 15:07
Цэцэрлэгийн удирдлага, багш нарын дунд "Зуны сургалт" явагдана. Сонирхоорой.
2017-05-26 14:49
Эхний жилдээ ажиллаж байгаа багш нарын сургалт 2017,05,25-ны өдөр болно.
2017-05-19 14:53
Сургалтын менежерүүдэд зориулсан сургалтын хуваарь
2017-05-16 14:36
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр 9-р ангийн сурагчдад зориулсан гарын авлага хүлээн авах тухай.
2017-05-04 11:48
МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН МАТЕРИАЛЫГ ЦАХИМААР АВНА
2017-05-04 11:30
СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД
2017-05-04 11:23
Гэр бүлд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зайны сургалтын гарын авлагын багц” боловсруулах ажлын хүрээнд хийгдсэн “БЯЦХАН ЦОХ” сэтгүүлийн тусгай дугаарыг гардуулах үйл ажиллагааны удирдамж
2017-04-11 11:41
2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цагт дүүргийн цагдаагийн хэлтэст нийгмийн ажилтнууд, арга зүйч нар хуралтай.
2017-04-06 14:30
МЭТГЭЛЦЭЭНИЙ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ
2017-04-05 14:57
Эхний жилдээ ажиллаж байгаа багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт
2017-04-03 11:44
ЕБС-ийн багш нарын дунд зохион байгуулах "Зөв зан чанар-Хотын соёл" илтгэлийн уралдааны удирдамж
2017-03-30 12:44
"Сонгодог жүжиг миний ертөнцөөр" илтгэлийн уралдаан
2017-03-30 12:43
"Царцаа Намжил-Үлгэрч хүүхэд" уралдаан
2017-03-30 12:41
"Царцаа Намжиил" шилдэг бүтээлийн уралдаан
2017-03-30 12:38
Магистрын сургалтанд урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийн edub.edu.mn сайтнаас аваарай.
2017-03-27 09:43
"Эко боловсролын чиг хандлага, ногоон цэцэрлэг" сэдэвт онол, практикийн бага хурал хойшлогдлоо.
2017-03-27 09:34
сургалтын менежерүүдийн сургалт
2017-02-07 14:34
 
  • өнөөдөр191
  • өчигдөр207
  • нийт389256