Налайх дүүргийн Боловсролын хэлтэс

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 109 ДҮГЭЭР БАГА СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА


2017-01-05 14:09:37

Тус сургууль нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын  31-ний өдрийн 426 тоот захирамжаар бие даасан бага сургууль болон байгуулагдаж, эрдмийн их өргөөний үүд хаалга нээгдсэн түүхтэй.

Дүүргийн хэмжээнд 3, 4 дүгээр хорооны хүүхдүүд холоос хичээлдээ явдаг, төв рүүгээ бүх сургууль нь төвлөрсөн байсан тул улсын хөрөнгө оруулалтаар 250 хүүхдийн хүчин чадалтай сургуулийг ашиглалтад оруулснаар 11 багш, 275 суралцагч, 25 ажиллагсадтай 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхэлсэн юм. 2016-2017 оны хичээлийн жилд захирал, сургалтын  менежер  багш 15, ажиллагсад 18, нийт 35 багш ажиллагсад, 1-5 дугаар ангийн 12 бүлгийн 398 суралцагсадтайгаар  сургалт хүмүүжлийн ажлыг явуулж ирлээ.

 

Сургуулийн онцлог

  • Бие даасан бага сургууль
  • Гэр хороололд байршилтай.
  • Зөөврийн усан хангамжтай.
  • Төвийн шугамд холбогдоогүй, бага оврын уурын зуухтай.
  • Бохироо соруулдаг.
  • “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон хэрэгжүүлдэг

 

СУРГУУЛИЙН ЗОРИЛГО: Эрүүл аюулгүй, хүүхдэд ээлтэй орчинд багш сурагчдыг тасралтгүй хөгжүүлж төлөвшүүлнэ

 

Багшлах эрхтэй  9 багш байгаа нь нийт багш нарын 69,2%-г  эзэлж  байгаа бөгөөд 4 багш анхны жилийн сургалтанд хамрагдан багшлах эрхээ авах шаардлагыг хангасан. Мэргэжлийн заах аргач зэрэгтэй  багш 6, тэргүүлэх зэрэгтэй багш1 байгаа нь 50%-г эзэлж байна.

  Суралцагчдын тоо

Анги

Сурагчдын тоо

Эмэгтэй сурагчдын тоо

Бүлэг

1

1 анги

88

40

1а, 1б

2

2 анги

92

42

2а, 2б, 2в

3

3 анги

88

42

3а, 3б, 3в

4

4 анги

67

35

4а, 4б

5

5 анги

63

31

5а, 5б

 

Нийт

398

190

12

 


 

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд nd.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
Хүүхдийн автобус техникийн үзлэгт хамруулах удирдамж
2020-02-03 14:40
Мэдээлэл зүйн багш нараас авч байгаа судалгаа.
2020-02-01 11:22
Тэтгэвэрт гарсан багш нарыг ажиллуулах зөвлөмж
2020-01-31 14:49
Номын санч нарт: Сургуулиудад хүргэгдсэн түрээсийн сурах бичгийн багцын тоо болон эргэлтийн санд шилжүүлэх төлбөрийн хэмжээг мэйлээр явуулсан. Шийт 3 дээрх маягтын дагуу түрээсийн орлогын талаарх мэдээг 01/30 дотор ирүүлнэ үү.
2020-01-27 11:10
Улсын мэргэжлийн хяналтаас гаргасан мэдэгдлийг хүргүүлж байна. Хэрэгжилтийг хангаж ажиллана уу?. Хяналт, шалгалт хийгдэх хугацааг тухайн үед нь зарлана.
2020-01-23 11:13
01/24-ны 14 цагт сургалтын менежерүүд Голомт ЦС дээр А/156 журмын сургалттай.
2020-01-23 09:50
Амжилтын гараа уралдаан зохион байгуулах чиглэл
2020-01-22 09:35
Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн маргааш 01/22-ны 15 цагт Боловсролын хэлтсийн 309 өрөөнд /Номын сан/ зохион байгуулагдана.
2020-01-21 10:22
Томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаатай холбогдуулан сурагчдын амралтын хугацааг сунгах тухай саналаа Эрүүл мэндийн яамнаас БСШУСЯ-нд хүргүүлсний дагуу амралтыг сунгах шийдвэр гаргаж, хичээл нэгдүгээр сарын 20-ны даваа гарагт эхлэхээр боллоо
2020-01-06 11:45
Боловсролын баримт бичиг тулгах ажлын хэсгийн 09:00 цагийн хурал түр хугацаагаар хойшилсон тул та бүхэн бэлтгэл ажлаа хангаж байна уу.
2019-06-06 09:36
СУРГАЛТЫН ЗАР:
2019-01-15 12:15
Туслах багш нарын сургалт 2017 оны 06 дугаар сарын 02-10-ны өдрүүдэд БЗД-ийн 122 дугаар цэцэрлэгт зохион байгуулагдана.
2017-05-26 15:07
Цэцэрлэгийн удирдлага, багш нарын дунд "Зуны сургалт" явагдана. Сонирхоорой.
2017-05-26 14:49
Эхний жилдээ ажиллаж байгаа багш нарын сургалт 2017,05,25-ны өдөр болно.
2017-05-19 14:53
Сургалтын менежерүүдэд зориулсан сургалтын хуваарь
2017-05-16 14:36
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр 9-р ангийн сурагчдад зориулсан гарын авлага хүлээн авах тухай.
2017-05-04 11:48
МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН МАТЕРИАЛЫГ ЦАХИМААР АВНА
2017-05-04 11:30
СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД
2017-05-04 11:23
Гэр бүлд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зайны сургалтын гарын авлагын багц” боловсруулах ажлын хүрээнд хийгдсэн “БЯЦХАН ЦОХ” сэтгүүлийн тусгай дугаарыг гардуулах үйл ажиллагааны удирдамж
2017-04-11 11:41
2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цагт дүүргийн цагдаагийн хэлтэст нийгмийн ажилтнууд, арга зүйч нар хуралтай.
2017-04-06 14:30
 
  • өнөөдөр52
  • өчигдөр280
  • нийт458910