Налайх дүүргийн Боловсролын хэлтэс

Ерөнхий боловсролын сургуулийн шинэчилсэн сургалтын төлөвлөгөөний товч ТАНИЛЦУУЛГА 2019-2020 оны хичээлийн жил


2019-09-05 10:50:43

 

 

Үндэслэл:

 

Сургалтын төлөвлөгөөг эцэг эх, ард иргэд, эрдэмтэн судлаачид болон Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.3 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.2.8-3.2.17 дахь заалтууд, “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцогчдын санал, зөвлөмж, Бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр” үндэсний хэлэлцүүлэгт оролцогчдын санал, дүгнэлт, Монголын багш нарын VII их хурлын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолд тулгуурлан боловсрууллаа.

Баримталсан зарчим:

  1. Сургалтын шаардлагад нийцсэн байх

     

    • Хичээлийн жилийн хичээллэх хугацаанд нийцүүлэх

       

  2. Багш, сурагчид, ард иргэдийн амьдралд бодитой нийцсэн байх
    • Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн амралтыг тооцох
      1. Бусад
  • Санхүүгийн нэмэлт зардал шаардахгүй байх.

     

    Нэг. Хичээлийн жилийн бүтцэд нийцүүллээ.

     

    Өнгөрсөн хичээлийн жилд 1-2 дугаар анги 30, 3-5 дугаар анги 31, 6-12 дугаар анги 33 долоо хоног хичээллэсэн /хүснэгт 1/.

     

    Хүснэгт 1. Өнгөрсөн хичээлийн жилийн бүтэц

     

    Аймгийн сургуулиуд Нийслэлийн сургуулиуд Анги Хичээллэх 7 хоног Амралтын 7 хоног Анги Хичээллэх 7 хоног Амралтын 7 хоног 1-2 30 9 1-2 30 9 3-5 31 9 3-5 31 9 6-12 33 9 6-12 33 8

     

    Хичээлийн жилийн шинэчилсэн бүтцээр 1-5 дугаар анги 32, 6-12 дугаар анги 33 долоо хоног хичээллэнэ /хүснэгт 2/.

     

    Хүснэгт 2. Хичээлийн жилийн шинэчилсэн бүтэц

     

    Аймаг, нийслэлийн сургуулиуд Анги Хичээллэх 7 хоног Амралтын 7 хоног 1-5  32 7 6-12            33 7

     

    Иймээс сургалтын төлөвлөгөөг хичээлийн жилийн шинэчилсэн бүтцэд нийцүүлэн бага ангийн сургалтын цагийг 32, дунд, ахлах ангийнхыг 33 долоо хоногоор тус тус тогтоов. Тухайлбал, 1-3 дугаар ангийн “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийг долоо хоногт 2 цаг буюу анги бүрт 64, 6-12 дугаар ангийнхыг долоо хоногт 2 цаг буюу анги бүрт 66 цагаар хэрэгжүүлнэ. Хичээлийн жилд тухайн хичээлийг заавал 4 улиралд адил цагаар судлахаар тэгшитгэн хуваарилахгүйгээр сургуулийнхаа нөөцөд тулгуурлан эхний 2 улиралд эсвэл сүүлийн 3 улиралд багтаан судлах гэх мэт уян хатан зохицуулалтыг сургууль хийж болно.

    Хоёр. Сургалтанд анхаарах зүйл

     

  • Сургалтын хөтөлбөрт нийтээр тэмдэглэх баярын 9 өдрийн агуулгыг хасалгүй нэмж тусган багш, сурагчдын ачааллыг улам бүр ихэсгэдэг байсныг зогсоолоо. Хичээлийн жилийн нийт 7 хоногоос нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийг нийлүүлэн 1 долоо хоног байхаар тооцон хасаж, сургалтын хөтөлбөрийн агуулгыг бага ангид 31, дунд, ахлах ангид 32 долоо хоногт багтааж тогтоолоо.
  • Хичээл, шалгалт хоёр давхцаж, хичээлийн чанарт муугаар нөлөөлдөг байсныг арилгаж, 4 дүгээр улирлын сүүлийн долоо хоногийг шалгалтын 7 хоногтой болгосон тул 3-5 дугаар ангийн багш хичээлийн жилд сургалтын хөтөлбөрөө 30, дунд, ахлах ангийн багш 31 долоо хоногт багтаан төлөвлөнө.
  • Нийтээр тэмдэглэх баярын өдөр болон шалгалтын 7 хоногтой болсноор сургалтын хөтөлбөрийн агуулга цагтаа багтахгүй байх, багш, сурагчид агуулгыг шахаж, нөхөх бэрхшээл гарахгүй боллоо.
  • Хичээлийн жилд бага ангийн багшид 195, дунд ангийн нийт багшид 268, ахлах ангийн нийт багшид 144 цагийг багшийн мэдэлд өглөө.
  • Сургалтын төлөвлөгөөнд "Багш зохицуулах цаг"-ийг хичээлийн цагт тооцно гэж заасан нь тус цаг нь багшийн нормт цагт тооцогдохыг илэрхийлнэ. Сургалтын төлөвлөгөөнд багш сурагч, эцэг эхэд "Иргэний ёс зүйн боловсрол" хичээлээр зөвлөгөө өгнө гэх мэтээр дурдсан нь багшийн зөвлөгөө өгөх ажил нь түүний хичээлээ зохион байгуулахтай адил үйл ажиллагаа болохыг илэрхийлнэ. Сургуулийн удирдлагууд багш зохицуулах цагийг багшаас бичиг баримт шаардахгүйгээр багшийн нормт цагт шууд тооцно.
  • Сургуулийн удирдлагууд "Багш зохицуулах цаг"-ийг дунд, ахлах ангийн нийт багш нарт зохистой хуваарилах бөгөөд багш өөрт оногдсон цагаа суралцагчдын хоцрогдол арилгах, “Иргэний ёс зүйн боловсрол" хичээлээр болон ажил мэргэжлийн талаар зөвлөгөө өгөх, дугуйлан хичээлүүлэхэд хуваарилж, гүйцэтгэнэ. Сургуулийн удирдлагууд багшид багш зохицуулах цагийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах нөхцөл боломжийг бүрдүүлж өгнө.
  • Багш нь багш зохицуулах цагийг анги танхимын бус хэлбэрээр явуулж болно.
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас цаашид "Багш зохицуулах цаг"-ийг нэмэгдүүлэх бодлого барина.

 

 

 

-----оОо-----

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд nd.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
СУРГАЛТЫН ЗАР:
2019-01-15 12:15
Боловсролын баримт бичиг тулгах ажлын хэсгийн 09:00 цагийн хурал түр хугацаагаар хойшилсон тул та бүхэн бэлтгэл ажлаа хангаж байна уу.
2017-06-06 09:36
Туслах багш нарын сургалт 2017 оны 06 дугаар сарын 02-10-ны өдрүүдэд БЗД-ийн 122 дугаар цэцэрлэгт зохион байгуулагдана.
2017-05-26 15:07
Цэцэрлэгийн удирдлага, багш нарын дунд "Зуны сургалт" явагдана. Сонирхоорой.
2017-05-26 14:49
Эхний жилдээ ажиллаж байгаа багш нарын сургалт 2017,05,25-ны өдөр болно.
2017-05-19 14:53
Сургалтын менежерүүдэд зориулсан сургалтын хуваарь
2017-05-16 14:36
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр 9-р ангийн сурагчдад зориулсан гарын авлага хүлээн авах тухай.
2017-05-04 11:48
МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН МАТЕРИАЛЫГ ЦАХИМААР АВНА
2017-05-04 11:30
СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД
2017-05-04 11:23
Гэр бүлд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зайны сургалтын гарын авлагын багц” боловсруулах ажлын хүрээнд хийгдсэн “БЯЦХАН ЦОХ” сэтгүүлийн тусгай дугаарыг гардуулах үйл ажиллагааны удирдамж
2017-04-11 11:41
2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цагт дүүргийн цагдаагийн хэлтэст нийгмийн ажилтнууд, арга зүйч нар хуралтай.
2017-04-06 14:30
МЭТГЭЛЦЭЭНИЙ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ
2017-04-05 14:57
Эхний жилдээ ажиллаж байгаа багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт
2017-04-03 11:44
ЕБС-ийн багш нарын дунд зохион байгуулах "Зөв зан чанар-Хотын соёл" илтгэлийн уралдааны удирдамж
2017-03-30 12:44
"Сонгодог жүжиг миний ертөнцөөр" илтгэлийн уралдаан
2017-03-30 12:43
"Царцаа Намжил-Үлгэрч хүүхэд" уралдаан
2017-03-30 12:41
"Царцаа Намжиил" шилдэг бүтээлийн уралдаан
2017-03-30 12:38
Магистрын сургалтанд урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийн edub.edu.mn сайтнаас аваарай.
2017-03-27 09:43
"Эко боловсролын чиг хандлага, ногоон цэцэрлэг" сэдэвт онол, практикийн бага хурал хойшлогдлоо.
2017-03-27 09:34
сургалтын менежерүүдийн сургалт
2017-02-07 14:34
 
  • өнөөдөр139
  • өчигдөр434
  • нийт413318